21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Секс хувьсгал ба Хиппи нар

2017 оны 07 сарын 19 нд

        Хиппи урсгал нь анх 1960 оноос эхлэн дэлгэрч эхэлсэн бөгөөд өмнөх нийгмийнхээ үзэл бодлийг эсэргүүцэн, хайр итгэл, хүмүүнлэг байдлыг чухалд үзэж бүрэн эрх чөлөөг хүсэгч Америк залуучуудаас гаралтай аж. Тэд өөрсдийн эсэргүүцлээ тухайн үеийнхээ тогтсон амьдралын хэв маяг болоод хувцаслалт мөн биеэ авч явах байдлыг дагалгүйгээр үл анхаарах байдлаар илэрхийлж байжээ. 

          Цуст дайны дараах сэргээн бос­голт, бүтээн байгуулалтын үед хагацал зовлон мэдэхгүй өссөн залуус нийгмийнхээ сэтгэхүйтэй зөрчилдөн этгээд гажиг сексийн эрх чөлөөний төлөөх хувьсгалд нэгдсэн нь тухайн үедээ сая сая залуусаар эгнээгээ тэлэн өргөжиж байлаа.

          Нүцгэн биеийг алдаршуулъя, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй гэрлэе, сексдье, чөлөөт гэр бүл зэрэг ойлгол­туудыг анх гаргаж ирсэн тэдний амьдралын уриа тухайн үедээ жинхэнэ нийгмийн тэсрэлт болж байв. 

         Секс, гэрлэлт хоёр хоорондоо ямар ч хамаагүй асуудал, гэрлэ­хээсээ өмнө хүнтэй унтах нь нүгэл огтхон ч биш, хүн төрөлхтөн энэ бүгдийг хийдэг мөртлөө ил гарга­хаас л ичдэг гэж тунхаглах тэдний хувьсгал онцлог атлаа жигш­мээр ч юм шиг.

These 25 Photos Show Just How Far Out The Hippies Really Were

 

 

Эх сурвалж: www.HIUB.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
нэгэн хүн 
/ 2017-07-19 18:19:03 /
вааааав ямар гоё зургууд вэ хиппи болмоор санагдаж байна штээээ