21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"The Rock"-ийн секс зураглал HBO-гийн дээд амжилт тогтоов

2017 оны 08 сарын 02 нд

      "The Rock" буюу Дуэйн Жонсоны тоглосон олон ангит инээдмийн "Ballers" цувралын хоёрдугаар бүлэг HBO сувгаар гарч буй. Уг кинонд хөлбөмбөгийн од асан Спенсер Страсморын дүрд тоглосон бөгөөд цагтаа гялалзаж явсан тамирчин эр их спортоо орхиод, арын албанд ажиллах болсноор киноны түүх эхэлдэг. Энэ жил 45 нас хүрсэн Д.Жонсоны энэ долоо хоногт гарсан тус цувралын шинэ ангид жүжигчин бүсгүй Серинда Сваны хамт 18+ ангиллын зураглал гарсан юм. 

          Д.Жонсоны "The Ballers" хагас цаг гардаг цуврал киноноос цөөнгүй дээд амжилт тогтоож байв. Нэг анги нь хагас цаг үргэлжилдэг кино гаргах болсон цагаас хойш зургаан жилийн хугацаанд уг киноны эхний цуврал хамгийн олон хүн үзсэн кино болсон түүхтэй.

       Долоо хоног бүр гардаг цувралаас "Ballers" дунджаар 8.8 сая хүн үздэг байна. Энэ амжилтаараа "Sex and the City" 10.3 сая, Hung 9.3 саяын ард бичигддэг. Тэгвэл "The Rock"-ийн тоглосон уг цувралын секс зураглал бүхий шинэ анги нь дээд амжилт тогтоосон юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNUUDUR.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0